СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Эх оронч үзлийг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлнэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Залуусын хөгжлийг дэмжих, тэдний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, энэ чиглэлд нийслэлийн зүгээс хамтран ажиллах боломжуудыг бий болгох, залуу үеийн санал, санаачилгыг бодлогод тусгах зорилгоор “4D Youth-For Developed Youth” цуврал уулзалт зохион байгуулж байна. Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн оюутнуудтай уулзав.

Уулзалтад Үндэсний батлан хамгаалахын их сургууль /ҮБХИС/-ийн захирал, бригадын генерал П.Жаргалан болон харьяа сургуулийн оюутан, сурагч, сонсогчдын төлөөлөл оролцсон юм. Мөн НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Г.Ялалт, Зэвсэгт хүчний 335 дугаар ангийн ахлагч Х.Эрдэнэдаваа нар илтгэл хэлэлцүүлж, туршлага, мэдлэгээсээ хуваалцсан.

Арга хэмжээнд ҮБХИС-ийн харьяа Цэргийн нэгдсэн дээд сургууль, Аюулгүй байдлын дээд сургууль, Тэмүжин-Өрлөг сургуулийн сонсогч, оюутан, сурагчдын төлөөлөл оролцож байгааг тус сургуулийн захирал, бригадын генерал П.Жаргалан онцолж байлаа.

Нийслэлийн Засаг даргын орлогч, Нийслэлийн залуучуудын зөвлөлийн салбар зөвлөлийн дэд тэргүүн З.Төмөртөмөө:

-Өнгөрсөн долоо хоногт бид анагаах ухаан, соёл урлагийн чиглэлээр суралцаж байгаа оюутан залуустай уулзаж, тэдний санал бодол, хүсэлтийг сонслоо. Өнөөдөр улс орныхоо тогтвортой хөгжил, аюулгүй байдлыг хангах батлан хамгаалах салбарт ажиллах, энэ чиглэлээр суралцаж буй та бүхэнтэйгээ уулзаж байгаадаа баяртай байна. Та бүхэн хүндэтгэл, бахархал, хариуцлагыг хослуулан, ирээдүйдээ үлгэрлэж, эх оронч үзлийг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулан сурч, ажиллана гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Эх оронч үзэл, үндэсний бахархлыг хамгаалах, залуу хойч үедээ төлөвшүүлэх, сурталчлан таниулах хүрээнд хийх ажил, зохион байгуулах арга хэмжээг нийслэлийн зүгээс үргэлж дэмжих, энэ чиглэлд сургуулийн оюутны холбоотой хамтран ажиллахыг тэрбээр мөн онцолсон.

Энэ үеэр НЗДТГ-ын Цэргийн штабын үйл ажиллагааны чиглэл, зорилгын талаар хурандаа Г.Ялалт танилцуулсан бол Зэвсэгт хүчний 335 дугаар ангийн ахлагч Х.Эрдэнэдаваа АНУ-ын Явган цэргийн “Рейнжер” сургалтад оролцсон туршлагаасаа хуваалцав.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.