Хилчид хээр осголтын байдалтай ухаангүй байсан малчны амийг аварчээ

Хилийн цэргийн 0132 дугаар ангийн хилчид хүний амь аварчээ

2023 оны 03 дугаар сарын 18-23-ны өдрүүдэд цаг агаар -14-20 градус хүртэл эрс хүйтэрч, салхи баруун хойноос секундэд 15-20 м/с-ийн хүчтэй цасан болон шороон шуурга шуурсан.

Шуурганы улмаас улсын хилд бэлчээрээр 172 тооны адуу, мотоцикл уналгатай нэг хүн осголтын байдалтай ухаангүй хэвтэж байсныг ахлах ахлагч Г.Золжаргал, байлдагч М.Гантулга, Б.Мөнхбаяр нарын бүрэлдэхүүнтэй хилийн манаа олж илрүүлэн, эмнэлгийн анхны тусламж үзүүлж эрдэнэт хүний амь насыг авран хамгаалжээ.

Мөн 189,2 сая төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлсэн байна.

337529785 5940165849386138 8403078683834601029 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.