СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Сонгинохайрхан дүүрэгт шинэ цэцэрлэг ашиглалтад орлоо

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Сургууль, цэцэрлэгийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхэд багачуудыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх зорилгоор нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороонд 150 хүүхдийн ортой шинэ цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо.

Ингэснээр 11 дүгээр хорооны цэцэрлэгийн насны хүүхдүүд сургуулийн өмнөх боловсролд бүрэн хамрагдах боломжтой болж байна.

Нийслэлийн 314 дүгээр цэцэрлэг болж үйл ажиллагаа явуулах тус цэцэрлэг нь хоёр чийрэгжүүлэх танхим, хоёр хөгжмийн танхим, зоорь гэх мэт нийт 30 гаруй өрөө тасалгаатай юм. Цэцэрлэгийн барилга угсралтын ажлыг бүрэн дуусгаж, ашиглагчид хүлээлгэн өгсөн бөгөөд үргэлжлүүлэн гадна тохижилтыг гүйцэтгэж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.