СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2023-03-22

🔴LIVE: Л.Энх-Амгалан: Боловсролын зээлийн сангаас 230 гаруй хүн 10 тэрбум төгрөгийн зээл авчихаад эргэн төлөөгүй байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Монгол улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас боловсрол, шинжлэх ухааны салбарт гарсан шийдвэрийн талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ. Боловсролын зээлийн сангийн 1997-2023 оны мэдээллүүд олноо ил болжээ. 

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан:

-Боловсролын зээлийн сангийн зээлээр дарга нарын хүүхэд гадаадад сургуульд явдаг гэсэн ойлголт нийгэмд үүсэж, эцэг, эхчүүдийн нэр, аль улсын ямар нэртэй сургуульд элссэн болон авсан зээлийн мэдээллийг ил болгохыг өнгөрсөн жилээс шаардаж байсны дагуу өнөөдрөөс ил болж байна. 1997 оноос хойш сургалтын зээл авсан 52600 хүний бүх мэдээлэл ил боллоо. 

Үүнээс зээлийн гэрээний үүргээ биелүүлж чөлөөлөгдсөн 921, хугацаа нь дуусаагүй ч эх орондоо ирсэн 700, үүргээ огт биелүүлээгүй 230 хүний мэдээлэл тавигдсан байгаа. Үүргээ биелүүлээгүй 230 хүнийг хууль хяналтын байгууллагад өгч шалгуулна. Монголбанкны зээлийн хар жагсаалтад оруулна. 

Хоёрдугаарт, босго онооны талаар тайлбарлая. Нийгэмд шаардлагатай, багш боловсон хүчин дутагдалтай байгаа зургаан мэргэжлийн босго оноог багасгасан. Үүнд, сувилагч, биеийн тамирын багш, цэцэрлэгийн багш, зураг, технологи, дизайн багтсан. Зөвхөн эдгээр зургаан мэргэжлийн босго оноог 440 болгосон. Бусад мэргэжлийнхийг 480 болгож нэмэгдүүлсэн гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.