ХАН-УУЛ: Гэр хорооллын 60 гаруй байршлын шороон замыг хусаж, хайрга асгаж тэгшилжээ

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжих “Эко-Эрүүл дүүрэг” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрийн гэр хороолол дундах шороон замыг хусаж, тэгшлэх, орон сууцны хороолол доторх хатуу хучилттай авто замын нөхөөсийг хийх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна.

Сайжруулсан зам тамгагүй 01 1 1920x1100

Өнгөрсөн жилийн тухайд дүүргийн гэр хорооллын гудамж, зам талбайд авто машин болон явган хүн зорчиход хүндрэлтэй, Мөн 37 байршилд явган хүний замын засвар, тохижилт, шинэчлэлийг хийж, иргэнд ээлтэй таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн байна. 

Явган хүний зам tamgaq 01 01 1920x1100

Тухайлбал, 2022 онд 60 гудамжны 36,130 м2 талбайд хайрган хучилт хийсэн 116,570 м2 талбайг хусаж тэгшилжээ. 

2021-2023 ОНД ТАВИГДАХ ЯВГАН ЗАМ:

  • 2021 онд 13 байршилд 9,4км явган зам шинээр тавигдсан
  • 2022 онд 37 байршилд 8,4км явган зам шинээр  тавигдсан
  • 2021 онд 12 байршилд 7,3км явган зам шинээр тавигдана хэмээн Хан-Уул дүүргээс мэдээлэв. 

тамггүй 1920x1354

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.