АТҮТ: Улаанбаатараас Дархан, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл, Булган чиглэлийн зорчигч тээвэрлэлтийг 15 цаг хүртэл хойшлуулжээ

Цаг агаарын нөхцөл байдлаас үүдэн Улаанбаатар хотоос зарим аймгууд руу чиглэх зорчигч тээвэрлэлтийг хойшлуулжээ.

Энэ талаар АТҮТ-өөс "Цасаар шуурч, авто замын зорчих хэсэгт үзэгдэх орчин хязгаарлагдсан тул Улаанбаатар хотоос Дархан, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл, Булган чиглэлийн зорчигч тээвэрлэлтийг Дарханаас нийслэл рүү чиглэх тээвэрлэлтийг 15:00 хүртэл хойшлууллаа" гэж мэдээллээ.

337261974 779172019907067 3076566536678003163 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.