СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэнтийн хойд хэсгээр ахиухан хэмжээний цас орно

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээг хүргэж байна. 

Өнөөдөр буюу 2023 оны гуравдугаар сарын 21-ны өдөр Баянхонгор, Өвөрхангай, Сүхбаатарын өмнөд хэсэг, Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.

Архангайн нутаг, Булганы өмнөд хэсгээр мөн Хэнтийн хойд хэсгээр ахиухан хэмжээний цас орно.

Завханы зүүн, Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангайн хойд, Төв аймгийн баруун хэсэг, Архангай, Булган, Дархан, Сэлэнгийн нутгаар, маргааш өдөр Өвөрхангай, Булганы зүүн, Сэлэнгийн өмнөд, Дундговийн хойд хэсэг, Төв, Хэнтийн нутгаар цасан шуурга шуурна хэмээн ЦУОШГ-аас анхааруулж байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.