?LIVE: Д.Тогтохсүрэн: 20 мянган төгрөг өгсөн, нуух юм байхгүй, би хууль зөрчөөгүй

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн тойрогтоо ажиллах үеэрээ тойргийнхоо иргэдэд дугтуйтай мөнгө тарааж буй бичлэг цахим орчинд цацагдсан. Энэ талаар болон УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс тодрууллаа.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:
-Сумынхаа 5-6 ахмадад хүндэтгэл үзүүлсэн. Ардчилсан намын нөхөд бичиж аваад олон нийтийн сүлжээнд тараасан байна лээ. УИХ-ын гишүүний хувьд тойрогтоо ажилласан л зүйл. Болохгүй зүйл хийгээгүй. Өнөөдөр намайг дуудаж, шалгаад байсан юм алга. Хууль хүчний байгууллага нь шалгаад явбал тэр л биз.

Ж.Мөнхбат гишүүний өргөдлийг ирэх долоо хоногт хэлэлцэнэ. Т.Аюурсайханы хувьд Засгийн газрын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Харин УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөгүй. Одоогоор Улсын Ерөнхий прокурор байхгүй учраас гишүүдийг эргэн татах асуудал яригдаагүй байна. Ямартай ч УИХ-ын гишүүнээс татгалзах хүсэлтээ УИХ-ын дарга Г.Занданшатарт өгөөгүй юм билээ.

БОАЖЯ-ны ТНБД асан Э.Баттулгатай намайг холбоод байдаг юм. Манай хүргэн биш. Томилгоонд нь ч оролцсон асуудал байхгүй гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.