СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-03-16

🔴LIVE: С.Ганбаатар: Эрх баригч намын гишүүд тойрогтоо штабаа байгуулсан гэдэг мэдээлэл авсан

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт болон УИХ-ын сонгуулийн талаар УИХ-ын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа. 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

 -Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ард түмэн батлах ёстой. Үүнийг УИХ зөвхөн соёрхон баталдаг. Харин бусад бүх 700 гаруй хуулийг УИХ-ын гишүүд батлаад ард түмэн хэрэгжүүлдэг. Ард түмний ганц мэддэг хуулийг дарга нар ярьж болохгүй. Адууны бүх хулгайч бөөндөө суугаад адууны хулгайг яаж шийдэх вэ гэдэгтэй агаар нэг зүйл яриад байгаа юм. 76 гишүүн, ерөнхийлөгч, сайд, ерөнхий  шүүгчийг шийтгэх гэж Үндсэн хууль байдаг. Гэтэл энэ шийтгүүлэх ёстой хүмүүс нь  энэ хуулийг хэлэлцэх гээд байна. Иймд үүнийг ард түмнээсээ асуу гэдэг байр суурьтай байна.

Парламентын олонх болон Засгийн газрын бүрдүүлж байгаа эрх баригчид иргэдийнхээ амьдралыг авч явж чадахаа болилоо. Гурван жилийн өмнө өгсөн амлалтаас аль нь ч биелсэнгүй. Иймд яаралтай дараагийн сонголтыг хийх ёстой. Эрх баригчид засаглаж чадахгүй байгаа нь бүх зүйлээс харагдаж байна. Ер нь гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.