Монголын Олон Суваг Дамжуулагчдын Холбооны Удирдах зөвлөлийн Хууль, эрх зүйн зөвлөл анхны хурлаа хийжээ.
Монголын Олон Суваг Дамжуулагчдын Холбооны Удирдах зөвлөлийн ээлжит хурлын шийдвэрээр холбооны дэргэдэх Хууль, эрх зүйн зөвлөл байгуулагдах шийдвэр гарч 2023.03.14-ний өдөр анхны хурлаа зохион байгуулсан байна. Тус зөвлөл нь салбарын хууль тогтоомжийн төлөв байдал, хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх, зөвлөмж, аргачлал боловсруулах, хууль тогтоомжийн төсөлд санал дүгнэлт өгөх, салбарын байр суурийг илэрхийлэх, эрх зүйн мэдээ, мэдээллийг түгээх чиглэлээр ажиллах юм.
Уулзалтын үеэр зөвлөл байгуулагдсанаар олон талын ач холбогдолтой талаар онцолж, энэ онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцжээ.
Мөн гишүүдийн 100% саналаар ДДЭШ ТВ ХХК-ийн хуульч Д.Ганзориг зөвлөлийн даргаар ажиллахаар болжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.