Хуурамч визийн зөвшөөрөл ашигласан гадаадын иргэнийг гуравдугаар сарын 14-ний өдөр албадан гаргажээ.
Тодруулбал, Монгол Улсын иргэн С, Т нар нь визийн зөвшөөрлийг хуурамчаар үйлдэж, гадаадын иргэнийг урьсан асуудлаар хяналт шалгалтын ажиллагаа явуулж, Бүгд Найрамдах Филиппин Улсын нэр бүхий иргэнийг Монгол Улсад 5 жилийн хугацаанд дахин оруулахгүй байхаар хугацаа тогтоон албадан гаргасан байна.
Харин визийн зөвшөөрлийг хуурамчаар үйлдсэн Монгол Улсын иргэн С, Т нарын гэмт хэргийн шинжтэй үйлдлийг холбогдох хууль, хяналтын байгууллагад шилжүүлэн шалгуулахаар болжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.