БОАЖ-ын сайдын 1000 иргэн, аж ахуйн нэгжид газар олгосон баримтын зарим нь ил болов

Хуучнаар НАМЗХ-ны ЕНБД байсан Б.Бат-Эрдэнэ Байгаль орчин аялал жуулчлалын сайдаар томилогдсоны дараа "Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын бүс, усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд дахин шинээр газар олгохгүй" хэмээн мэдэгдэж байв. Түүний талаар "Б.Бат-Эрдэнэ попордог" гэж яриа байдаг. Иймээс энэхүү мэдэгдэл нь попролт биш байгаасай гэж хүссэн нь гарцаагүй. 

Гэтэл БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ 2022 оны 12 дугаар сард гаргасан тушаалаараа тусгай хамгаалалтын газарт 1000 орчим иргэн, аж ахуйн нэгжид газар шинээр олгосон бөгөөд үүний зах зух нь олон нийтэд ил боллоо. БОАЖ-ын сайдын тушаалын хавсралт болох хоёр хуудсанд дурдсанаар Төрийн соёрхолт дуучин Д.Болд болон Кёкүшюзан Батбаяр, түүний гэргий Т.Баясгалан нарын иргэн, аж ахуйн нэгжид газар олгожээ. 

FrOtXk9aQAApNIR

FrOtXk5aYAIYzZD

 

Гэтэл энэхүү хоёр хуудас баримт нь ил болонгуут Б.Бат-Эрдэнэ нь "Иргэн Болд байна уу, Дондог байна уу хамаагүй. Бүрдүүлсэн бичиг баримт нь хуулинд нийцэж байна уу гэдгийг харгалзан шийдвэрлэдэг. Газар олгох нь сайдын эрх мэдлийн асуудал биш. Тусгай хамгаалалттай газрын захиргааны удирдлага, яамны газар хэлтсийн дарга нар, хуулийн хэлтэс, дотоод аудит гээд 6-7 хяналтын хэсэг дамжиж байж сайд дээр орж ирдэг" хэмээн тайлбарлаад зогсож байх юм. 

Иймд Б.Бат-Эрдэнэ сайдын "Богд хан ууланд газар олгохгүй" гэдэг яриа ээлжит нэгэн попролт нь байжээ. БОАЖЯ-наас улбаатай эх сурвалжийн мэдээлснээр "Энэ хоёр хуудас нь мөсөн уулын орой бөгөөд 1000 гаруй иргэн, аж ахуйн нэгжийн асуудал байгаа" гэв. 

Одоо тэрээр авто угаалгын газрууд цэвэр ус хэрэглэхгүй, саарал ус болон уураар угаах ёстой гэсэн зүйл яриад яваад байгаа. НИТХ дээр энэ асуудлыг өмнө нь хэлэлцэж байсан бөгөөд "дэд бүтэц байхгүй" хэмээн хэрэгжүүлж чадаагүй юм. Тэгэхээр энэ нь бас л нэг попролт болж таараад байгаа юм. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.