СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-03-14

Хан-Уул дүүрэгт 2021-2023 онд 17.5 км автозам ашиглалтад орно

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжих “Эко-Эрүүл дүүрэг” хөтөлбөрийн хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд нийт 17.5 км автозам ашиглалтад орно.

Тодруулбал, 2021 онд таван байршилд 5,8 км авто зам ашиглалтад оржээ. 

  • 4 дүгээр хороо 1.7 км авто зам
  • 10 дугаар хороо 1.0 км авто зам
  • 14 дүгээр хороо 2.6 км авто зам
  • 17 дугаар хороо 0.2 км авто зам
  • 20 дугаар хороо 0.28 км авто зам

2022 онд таван байршилд 5,2 км авто зам ашиглалтад орсон байна.

  • 9 дүгээр хороо Нисэхийн шинэ эцэст 1040 м.кв талбайд нийтийн тээврийн зогсоол
  • 17 дугаар хороо 1 км авто зам
  • 20 дугаар хороо 0.8 км авто зам
  • 21 дүгээр хороо 0.19 км авто зам
  • 5, 16, 21 дүгээр хороо 3.2 км авто зам

2023 онд таван байршилд 6,5 км авто зам ашиглалтад орох аж.

  • 3 дугаар хороо 2.2 км авто зам
  • 9 дүгээр хороо 0.8 км авто зам
  • 16 дугаар хороо 2.2 км авто зам
  • 19 дүгээр хороо 0.65 км авто зам
  • 23 дугаар хороо Наадамчдын замаас Нэгдсэн эмнэлгийн уулзвар хүртэл авто замын засвар, шинэчлэлт ажлын баримт бичигт үнэлгээ хийгдэж байна.

Засаг даргын захирамжаар дүүргийн гэр хороолол, явган хүний зам засварыг дүүргийн Зам засвар хариуцсан байгууллага тогтмол засаж, сайжруулах ажил үргэлжилж байна хэмээв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.