СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2023-03-14

“Bravo Circus” тоглолтын тасалбарын борлуулалт өндөр байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Сурагчдын амралтад зориулж, "Bravo Circus" олон улсын циркийн тоглолт Монгол Бөхийн өргөөнд энэ сарын 24-нөөс тоглогдох гэж байна. Тоглолтод дэлхийн циркийн урлагийн шилдгийн шилдэг 12 улсын 88 жүжигчин болон сургуультай амьтдын үзүүлбэрүүдээр хүүхэд багачуудыг баярлуулах юм.

Тодруулбал, Франц, Хятад, ОХУ, Беларусь, Молдав, Эстони, Казахстан, Киргиз, Перу, Коста Рика, Чили улсын шилдгүүд мөн аварга Пудельнүүд, сургуулилтта муурнууд, Африк тивийн утсан хоншоортууд үзэгчдийг баясгахаар иржээ.

Тоглолтын тасалбар ticket.mn-ээр худалдаалагдаж байгаа бөгөөд борлуулалт маш сайн байгааг албаны хүмүүс онцолж байна.

Гэр бүлээрээ үзэхэд хамгийн тохиромжтой урлаг бол яах аргагүй циркийн урлаг байдаг. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг мэдрүүлэхээс гадна хүүхдийн ертөнцийг ч танин мэдэхэд асар өндөр хувь нэмэр оруулдаг юм. Манай улсын хувьд сүүлийн жилүүдэд циркийн урлагийн тоглолт зохион байгуулагдах нь тун ховордсон тул эцэг эхчүүд та бүхнийг үр хүүхдүүдтэйгээ халуун дулаан уур амьсгал бүрдүүлж, нэгэн өдрийг аз жаргалтай өнгөрөөхийг урьж байна.

Лавлах утас: 8877-0003, 8986-2966

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.