Орост туслах хүмүүнлэгийн аян зохион байгуулж эхэлжээ
Жуковын талбайд "Үхэшгүй мөнхийн хороо" жагсаалыг 2022 оны тавдугаар сард зохион байгуулж байсан "Новороссия андууд" ТББ-аас ДНР, ЛНР улсуудад хүмүүнлэгийн тусламжийг дахин илгээхээр аян зохион байгуулж эхэлсэн талаараа мэдээлжээ.
Тэдний өгүүлж буйгаар "АНУ-ын давамгайллыг таслан зогсоох, НАТО-г Оросын хилд ойртуулахгүй цэгцлэх ардчилсан нэртэй шинэ үеийн фашизмтай тэмцэн дарах, 2014 оноос хойш ОХУ-ын Бүгд найрамдах Луганск болон Бүгд найрамдах Донецк ард улсад удаа дараалан алан хядлага үйлдэж байсан Украйны Неонацистуудтай тэмцэх зорилгоор ОХУ 2022 оны 02 сарын 24-нд Украйнд Цэргийн тусгай ажиллагаа эхлүүлсэн билээ. Тэгвэл дайны хүнд нөхцөлд байгаа ДНР, ЛНР улсуудад монголчууд хүмүүнлэгийн тусламжийн багцыг илгэж байсан. "Новороссия андууд" ТББ-ынхан хүмүүнлэгийн тусламжийн аяныш дахин өрнүүлж байгаа бөгөөд ахан дүүсийн өнө эртний найрамдалт харилцаатай Орос улсад тусламж илгээх хүсэлт хандивыг хүлээн авч байна" гэжээ.
Ташрамд дурдахад, "Новороссия андууд" ТББ нь 2023 оны нэгдүгээр сард ОХУ-ын ЭСЯ, РЦНК, Россотрудничество агентлаг, Монгол-Орос” найрамдлын нийгэмлэгтэй хамтран “Бүхэнд хамаатай Ялалт" уулзалтыг зохион байгуулж байсан юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.