Маргааш 37 буудлаас нийтийн тээврийн 37 автобус нэгэн зэрэг хөдлөн үйлчилгээнд явах туршилт хийгдэнэ

Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, автобус хүлээх хугацааг тэглэх зорилгоор маргааш буюу 2023 оны гуравдугаар сарын 10-ны өглөө 06:20 цагаас нэгэн туршилт хийхээр болжээ.

Тодруулбал, Энхтайваны өргөн чөлөөгөөр зорчих Ч:1 чиглэлийн автобуснууд Таван шар, Офицеруудын ордноос хуваарийн дагуу ар араасаа хөдөлдөг. Харин маргааш дараах

Энэ талаар Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамир "Туршилтын дагуу автобусны буудлуудаас эхний гаралтын буюу хоосон автобуснуудад зорчигчдыг суулгана. Тэгэхээр чиглэлийн эхний буудлуудаас автобус ирэхийг хүлээх шаардлагагүй болно. Мөн ачаалал их байдаг өглөөгүүр буудал бүрээс автобус үйлчилгээнд гарснаар зорчигчийн урсгал жигд түвшинд хуваарилагдана. Өөрөөр хэлбэл, нэг автобусанд суух хүмүүсийн тоо тэнцвэржиж, дундын буудлууд дээр автобус дүүрэх, зорчигч багтахгүй үлдэх зэрэг асуудал арилна” гэлээ.

Туршилт үр дүнгээ өгч, нийтийн тээврийн хүртээмж нэмэгдвэл цаашид ачаалал ихтэй чиглэл, бүсэд туршихаар төлөвлөжээ. Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авна.

6409976918164615ff1e69fa

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.