Үерийн далан дотроос цогцос олджээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, Үерийн далан дотроос цогцос гаргах шаардлагатай байна гэсэн дуудлагыг Цагдаагийн байгууллага 03 дугаар сарын 08-ны өдрийн 06:44 цагт хүлээн авчээ.

Нийслэлийн аврах ангийн алба хаагчдыг очиход үерийн далан дотор нэр, нас, хаяг тодорхойгүй эрэгтэй хүний цогцос байсныг гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.