Хилийн цэргийн 0245 дугаар ангид "Нүүдлийн цэцэрлэг"-ийн үйл ажиллагааг эхлүүлжээ

Алслагдсан бүсийн 2-5 насны хүүхдийн сургуулийн өмнөх боловсролын хамрагдалтыг нэмэгдүүлэх, хилчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор Увс аймгийн Боловсрол шинжлэх ухааны газартай хамтран Хилийн цэргийн салбаруудад “Нүүдлийн цэцэрлэг”-ийн холимог бүлгийг шинээр байгуулжээ.

Ингэснээр Тус бүлгүүдийг байнгын үйл ажиллагаагаар хангах, сургалт арга зүйн дэмжлэг үзүүлэхээр Улаангом сумын I, II, V, VI-р цэцэрлэг, Бөхмөрөн, Сагил, Давст сумын цэцэрлэгүүдтэй хамтын ажиллагааны холбоо тогтоож, хамтран ажиллахаар болжээ. Тус ажлын хүрээнд багш, тогооч нарыг дадлагажуулах 3 өдрийн сургалтыг хамтын ажиллагаатай цэцэрлэгүүдэд зохион байгуулж, сургалтын төгсгөлд сурч мэдсэн зүйлс болон хийсэн бүтээлээрээ үзэсгэлэн гаргасан байна. Сургалтад хамрагдсан 14 алба хаагчдад аймгийн БШУГ-аас батламж гардуулан өгчээ.

Мөн хүүхдийн сурах таатай орчинг бүрдүүлэх, хүүхдийн хөгжлийг дэмжин “Шимт” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр “Бяцхан инженер-STEAM” сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоомыг гардуулан өгсөн юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.