СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2023-03-09

“Bravo Circus-2” олон улсын циркийн тоглолт энэ сарын 24-нөөс эхлэн тоглогдоно

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

"Bravo Circus" олон улсын циркийн тоглолт өнгөрсөн оны аравдугаар сарын 21-30-ны өдрүүдэд Монгол Бөхийн өргөөнд тоглогдсон. Тэгвэл сурагчдын амралтад зориулж, "Bravo Circus-2" тоглогдохоор бэлтгэл ажил хэдийн хангагджээ. Тоглолтод дэлхийн циркийн урлагийн шилдэгийн шилдэг 12 улсын 88 жүжигчид болон сургуультай амьтдын үзүүлбэрүүдээр хүүхэд багачуудыг баярлуулах юм.

Энэ талаар “Шинэ цирк” төвийн захирал, найруулагч Д.Зоригт "Энэ удаад өмнө нь Монголд тоглогдож байгаагүй, цоо шинэ үзүүлбэрүүдийг бэлдсэн. Онцолбол,. Циркийг алиалагчидгүйгээр, амьтадгүйгээр, акробатын номеруудгүйгээр, агаарын үзүүлбэргүйгээр төсөөлөхийн аргагүй. Эд бол циркийн цохилох зүрх гэж хэлж болно. Тиймээс дэлхийд алдартай Гиннесийн номд бичигдэж байсан Францын ах дүү акробатчид, Казакийн дамнуурган дээр үсрэгчид хэмээх шилдэг үзүүлбэр мөн Киргизийн нэрд гарч яваа залуу алиалагч, жонглёрчин ирнэ. ОХУ, Казахстан, Киргиз, Португал, Франц, Хятад зэрэг 10-аад орны мэргэжлийн жүжигчид хуран чуулна" гэлээ.

Гэр бүлээрээ үзэхэд хамгийн тохиромжтой урлаг бол яах аргагүй циркийн урлаг байдаг. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг мэдрүүлэхээс гадна хүүхдийн ертөнцийг ч танин мэдэхэд асар өндөр хувь нэмэр оруулдаг байна. Манай улсын хувьд сүүлийн жилүүдэд циркийн урлагийн тоглолт зохион байгуулагдах нь тун ховордсон тул эцэг эхчүүд та бүхнийг үр хүүхдүүдтэйгээ халуун дулаан уур амьсгал бүрдүүлж, нэгэн өдрийг аз жаргалтай өнгөрөөхийг урьж байна.

ТАСАЛБАР ХУДАЛДАН АВАХ ЛИНК https://www.ticket.mn/event/1513/

Лавлах утас: 8877-0003, 8986-2966

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.