СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2023-03-08

🔴LIVE: "Их хотын бүсгүйчүүд" арга хэмжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 жилийн өмнө

"Их хотын бүсгүйчүүд" арга хэмжээг Соёлын төв өргөө (СТӨ)-нөөс шууд дамжуулж байна. Салбар салбарын 9 шилдэг эмэгтэйг шалгаруулах энэхүү арга хэмжээг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар үг хэллээ. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар: 

-Нийт бүсгүйчүүддээ, энд хуран цугласан хатагтай нартаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Мартын 8-ны баярын мэндийг хүргэе ээ.

Нийслэлд ажиллаж хөдөлмөрлөж байгаа иргэдийн 48 хувь нь эмэгтэйчүүд байна. Нийслэлийн төр захиргааны байгууллагын ажилтнуудын 50 гаруй хувь нь эмэгтэйчүүд байна. Тийм учраас бид эмэгтэйчүүддээ хүндэтгэл үзүүлж "Их хотын бүсгүйчүүд" арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгуулж байгаа юм аа. 

Эх хүний ачийг хариулна гэж байдаггүй юм гэнэ лээ. Иймд ээж нар, эхнэр, эмэгтэйчүүдийнхээ ачийг хариулахын төлөө зүтгэцгээе. Баярын мэндийг дахин хүргэе ээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.