Гавьяат тамирчин Э.Содномпилжээ Гиннесийн номонд бичигджээ

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, паралимпын хүрэл медальт, дэлхийн аварга Э.Содномпилжээ Гиннесийн номонд бичигджээ.

Тэрбээр өнгөрсөн жилийн наймдугаар сард Казахстаны Нур-Султан хотод болсон пара пауэрлифтингийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн -107 кг-д 247 кг өргөн түрүүлэхдээ дэлхийн дээд амжилт шинэчилсэн юм.

Ингэхдээ өөрийн өмнө нь эзэмшиж байсан дээд амжилтаа гурван кг-аар ахиулсан байдаг. Тиймээс түүний амжилтыг албан ёсоор “Гиннес”-т бүртгэж авсан байна.  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.