?LIVE: Халимаг улсын иргэн Б.Баатарыг Монголоос гаргажээ

ОХУ-ын Халимаг улсын иргэн Б.Баатар өөрийн хүсэлтээр Кореан Эйр компанийн онгоцоор өнөөдөр 12.40 минутад БНСУ руу нисжээ.

ОХУ-ын Халимаг улсын иргэн Б.Баатарт орогнох эрх олгохыг шаардаж, "No war" хөдөлгөөний залуус 13 цагт "Чингис хаан" ОУ-ын нисэх онгоцны буудал дотор жагсаал зохион байгуулахаар болсон юм.

Тэгвэл ОХУ-ын Халимаг улсын иргэн Б.Баатар өөрийн хүсэлтээр Кореан Эйр компанийн онгоцоор 12.40 минутад ниссэн гэж Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын цагдаагийн хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Жавхлантөгс мэдэгдлээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.