Эмгэнлийн дэвтэрт гарын үсэг зурж, тусламж үзүүлэхээ илэрхийллээ

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө нийслэлийн удирдлагуудыг төлөөлөн өнөөдөр Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд очиж, эмгэнлийн дэвтэрт гарын үсэг зурлаа.

 63e4c16e18164615ff1e68b8

Тэрбээр Турк Улсад үүсээд буй нөхцөл байдалд гүнээ харамсаж буйгаа илэрхийлж, Улаанбаатар хотын зүгээс хандив, тусламжийн үйл ажиллагаанд идэвх санаачилгатай оролцоно гэдгээ илэрхийлсэн юм.

 63e4c15418164615ff1e68b6

Ташрамд дурдахад, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот нь Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хоттой найрамдалт, Газиантеп, Анкара хотуудтай Ах дүүгийн харилцаатай юм.

63e4c17518164615ff1e68b9

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.