СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-02-09

Монголоос очсон эмч нар яаралтай тусламж үзүүлж, эрэлч ноход нурангиас эрэн хайж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Туркт эрэн хайх, аврах ажиллагаанд оролцож байгаа Монгол Улсаас очсон эрэн хайх, аврах багийн үйл ажиллагаа үргэлжилж байна.

Өнөөдөр эрэн хайх, аврах багийн эмнэлгийн бүлэг яаралтай тусламж үзүүлэх эмнэлэг дэлгэн ажиллаж байгаа бол эрэлч ноход нуранги доор эрэн хайх ажиллагаа явуулж байна. Мөн өнөөдөр буюу 02.09-ний өдрийн 14:16 цаг (Анкара 09:16)-т Монгол Улсаас БНТУ-д суугаа ЭСЯ-ны Батлан хамгаалахын атташе хошууч генерал Ж.Бадамбазар Монгол Улсаас ирсэн эрэн хайх, аврах багийн үйл ажиллагаатай танилцсан байна.

Түүнчлэн аврах багийн ахлагч, бригадын генерал Б.Ууганбаяр Хатай хотын хээрийн эрүүл мэндийн төвийн даргатай уулзаж харилцан ажиллагааны талаар санал солилцсон байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.