СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-02-09

Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд 50-90 хүртэлх хувийн тарифын хөнгөлөлт үзүүлнэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд Улаанбаатар төмөр зам ХНН-ийн зорчигчийн галт тэрэг, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын орон нутгийн тээвэр, МИАТ ТӨХК-ийн нислэгээр үйлчлүүлэхдээ тарифын хөнгөлөлт үзүүлэхээр болсон талаар Зам, Тээврийн Хөгжлийн Яам(ЗТХЯ)-наас өнөөдөр мэдээлэл хийв.

ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд:

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн салбар зөвлөлөөс санаачлан зорчигчийн галт тэрэг, хот хоорондын тээвэр, МИАТ ТӨХК-ийн нислэгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэн үйлчлүүлэхэд 50-90хувь хүртэлх тарифын хөнгөлөлт үзүүлэхээр боллоо.

Өнөөдрөөс эхлэн дараах тарифын хөнгөлөлтийг эдэлнэ. Үүнд, 

-Улаанбаатар төмөр зам ХНН олон улс, орон нутагт хөгжлийн бэрхшээлтэй иргэн зорчиход 60%, харгалзаж яваа хүнд 40% хөнгөлөлт эдлүүлнэ.
-МИАТ ТӨХК-ийн нислэгээр үйлчлүүлэх хөгжлийн бэрхшээлтэй иргэд эмчилгээнд явж байгаа тохиолдолд 50-90%, энгийн зорчих тохиолдолд 50%-ийн хөнгөлөлт үзүүлнэ.
-Авто тээврээр олон улс болон орон нутгийн чиглэлд  хөгжлийн бэрхшээлтэй иргэн жилд нэг удаа нэг чиглэлд үнэ төлбөргүй зорчино.
-Хүннү Эйр компани орон нутаг болон олон улсад зорчих хөгжлийн бэрхшээлтэй иргэнд 15%-ийн хөнгөлөлт үзүүлэх шийдвэр гарлаа. 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тээврээр зорчих эрэлт хэрэгцээг судалсны үндсэн дээрх шийдвэрийг гаргасан гэв. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.