СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-02-09

Орхон аймгийн “ЭДЦС ТӨХК”-ийн зуухын цехэд гал гарчээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт байрлах “ЭДЦС ТӨХК”-ийн зуухын цехийн I зууханд гал гарч байна гэсэн дуудлага 02 дугаар сарын 09-ний 00:24 цагт Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид очиж, станцын зуухын цехийн I зууханд гал түймэр гарч байсныг хөөс үүсгэгч бодис ашиглан 00:48 цагт тархалтыг зогсоожэ, 03:19 цагт гал түймрийг бүрэн унтраажээ.

Тус цахилгаан станц нь нийт долоон зуухтай, нэг зуухын үйл ажиллагаа зогсоход үйл ажиллагаанд ямар нэгэн доголдол гарахгүй, үйл ажиллагаа хэвийн явагдаж байна хэмээн “ЭДЦС ТӨХК”-иас мэдэгдэв. Гал түймэрт бэртэж гэмтсэн хүн байхгүй байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.