Өнөөдөр Т.Аюурсайханыг чөлөөлж, оронд нь УИХ-ын эмэгтэй гишүүдээс нэгийг нь сайдаар тодруулна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.02.08/ болно. Хуралдаанаар 40 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.

Хоёр хоногийн өмнө УИХ-ын гишүүн бөгөөд ХНХ-ын сайд Т.Аюурсайхан гишүүний бүрэн эрхээсээ болон сайдын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын дарга болон Засгийн газрын тэргүүн нарт өгсөн.

Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар түүний сайдын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтийг шийдвэрлэх бөгөөд оронд нь хэнийг томилох асуудлыг ч хэлэлцэхээр төлөвлөжээ.

Т.Аюурсайханы оронд одоо УИХ-д сууж буй гишүүд дундаас сайд сонгогдох магадлалтай. Тэр дундаа Засгийн газрын гишүүдийн 15 хувь нь эмэгтэй байх жендерийн тухай хуулиар эмэгтэй гишүүдээс сонгогдох магадлал өндөр. 

Эргэн сануулахад, ХНХ-ын сайд асан Д.Сарангэрэлийг албан тушаалаасаа чөлөөлөгдсөний дараа УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, М.Оюунчимэг нарын нэр яригдаж байсан ч МАН-ын УЗ-өөс Т.Аюурсайханыг дэмжсэн билээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.