СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-02-06

"Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах хуулийн төсөл”-ийг олон нийтээр хэлэлцүүлнэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Засгийн газрын 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 47 дугаар тэмдэглэлээр Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор “Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэл, түүний сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр хуулийн төслийг боловсруулж танилцуулахыг Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга болон Хууль зүй, дотоод хэргийн сайд нарт даалгасан.

Үүний дагуу хуулийн төслийн тандан судалгааг хийж гүйцэтгээд байна. Тандан судалгаагаар Улаанбаатар авто замын түгжрэлийг бий болгож буй хүчин зүйлсийг тодорхойлж, олон улсын туршлагыг харгалзан Улаанбаатар хотын нөхцөлд тохирох зарим арга хэмжээг тодорхойлов.

Тухайлбал, иргэдийн аюулгүй, таатай зорчих нөхцөлийг бүрдүүлэхийн тулд нийтийн тээврийг хөгжүүлэх, нийтийн тээврийн сангийн эрх зүйн үндсийг бүрдүүлэх, сангийн эх үүсвэрийг тодорхойлох боломжтой байна.

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооноос “.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.