СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-02-06

Жилдээ гурван удаа зөрчил гаргасан тээврийн хэрэгслийг ачих санал гаргажээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

НИТХ-ын ээлжит XVII хуралдаан өнөөдөр болж байна. Уг хуралдаанаар Авто замын түгжрэлийг бууруулахтай холбоотой журамд нэмэлт өөрчлөлт оруулах санал, Улаанбаатар хотын хөгжлийн корпораци, Улаанбаатар спорт менежмент, Нийслэлийн Орон сууцны корпораци ХК-иудын дүрэмд өөрчлөлт оруулах, нийслэлийн өмчид үл хөдлөх хөрөнгө, барилга бүртгэн авах, Шашны байгууллагын зөвшөөрлийн хугацааг сунгах тухай тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг хэлэлцэж буй.  

Иргэдээс ирсэн санал хүсэлтэд үндэслэн Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журамд оруулах нэмэлт, өөрчлөлтөд тусгах саналуудыг төлөөлөгчид хэлэлцлээ.

Тодруулбал, замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх үйлдлийг таслан зогсоох, замын хөдөлгөөнд оролцогчдын хэвийн, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр тээврийн хэрэгслийг түр саатуулах, зөөж шилжүүлэхтэй холбоотойгоор иргэдийн зүгээс санал, шүүмжлэл, гомдол ирдэг.

Үүнтэй холбогдуулан тээврийн хэрэгслийг түр саатуулах, зөөж шилжүүлэх, жолоочид сануулах, торгох шийдвэрийг бичгээр буюу цахимаар гаргах, мөн тухайн жилдээ анх удаа зөрчил гаргасан бол тээврийн хэрэгслийн жолооч, эзэмшигч, өмчлөгчид сануулах, давтан гаргасан бол цахимаар шийтгэл ногдуулах, гурав дахь удаагаа гаргасан бол цахимаар шийдвэр гаргаж, тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх бөгөөд үндсэн төлбөрийг төлүүлэн зөрчлийг арилгуулах зэрэг нэмэлт, өөрчлөлтийг журамд тусгах саналыг Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ын захирал С.Адъяасүрэн танилцууллаа.

 

Мөн зөрчлийн зураг, дүрс бичлэгийг Замын хөдөлгөөний удирдлагын төв хүлээн авч, нэгдсэн цахим удирдлага, хяналтаар хангах, зөөж шилжүүлэхийн өмнө зөрчлийн талаарх мэдээллийг хянан баталгаажуулах зэрэг заалтыг тусгах саналыг тэрбээр онцолсон.

Төлөөлөгчдийн зүгээс тээврийн хэрэгслийг зөөж тээвэрлэх ажиллагааг хариуцаж буй ачилтын компаниудад хяналт тавих, мөн эдгээр нэмэлт, өөрчлөлтийг оруулснаар замын хөдөлгөөнд болон түгжрэлд хэрхэн нөлөөлөх талаар судлах, заалтуудыг илүү нарийвчлах зэргээр саналуудаа илэрхийллээ.

Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журамд оруулах нэмэлт, өөрчлөлтөд тусгах төлөөлөгчдийн болон иргэдийн саналуудыг нэгтгэн, тэмдэглэл гаргаж, Хууль зүй, дотод хэргийн сайдад хүргүүлэхээр боллоо.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

МГЛ
1 жилийн өмнө
202.70.37.220

Бид чинь гаднаас юм хуулбарлах дуртай улс шүү дэ, хөгжилтэй оронд бол машинаа буруу газар байрлуулсан бол ачаад явах биш хугацаатай торгуулийн хуудас цонхон дээр нь наадаг. Хугацаандаа төлөхгүй тохиолдолд торгуулийн хүү өсөх ба хаа бгаа газраас нь ачиж журмалдаг да.

С. Эрдэнэ
1 жилийн өмнө
112.72.10.14

Тээврийн хэрэгслийн талаар олон зүйл ярьж болно. Замын хөдөлгөөнд хэрхэн оролцох ёстой вэ гэдэг дээр Монголынхоо өнөөдрийн нөхцөл байдлыг харгалзан гадны улс орнуудын хэрэгжүүлдэг дүрэм журмаас хараад л нэвтрүүлж болно шүү дээ, шинээр зохиох гээд байх зүйл ганц чирхэг ч байхгуй...

Huz
1 жилийн өмнө
45.117.35.6

Huzalgui achildaa erhluulchihsen huuli ve?

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.