СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-02-01

🔴Шинэ Хархорум хотод Ерөнхийлөгчийн ордон байгуулна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаа байгуулахаар шийдвэрлэж, Захиргааны дүрэм, бүтэц, орон тоог баталж, зохицуулалтаар хангаж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайдад даалгасан байна.

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн: 

-Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Орхоны хөндийд шинэ Хархорум хот байгуулах ажлыг эрчимжүүлэх чиглэлээр хоёр шийдвэр гаргасан. Нэгдүгээрт, энэ ажлыг удирдаж чиглэл өгөх үндэсний хороо байгуулах шийдвэр гарсан байгаа. Үндэсний хороог би ахлаад, яамдын сайд, дэд сайдууд оролцоно. Хоёрдугаарт, Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын захиргааг байгуулж байгаа. Энэ захиргаа мэргэжлийн удирдлага, зохион байгуулалт, менежментээр хангах, төслийн хэрэгжилтийн явцад мониторинг хийх үүрэгтэй. Өнөөдрийн байдлаар бид инженер, геодезийн судалгаа хийж байна. Тодруулан хэлбэл, газрын бүтэц, хөрсийг судалж байна. Мөн ус, цаг уурын, газар хөдлөлтийг судалгааг хийж байна.

Геодезийн судалгаа дууссаны дараа байршлыг тогтооно. Яг шинэ Хархорум хот хаана байрших юм бэ гэдгийг тогтоож өгнө гэсэн үг. Үүний дараа хаана ямар байгууллагуудыг байгуулж, зам тээврээ хэрхэн шийдэхийг төлөвлөнө. Геодезийн судалгаа дууссаны дараа хотын ерөнхий төлөвлөгөө гаргах ажилдаа ороод явна гэж хэлж болно. Ерөнхийлөгчийн ордноос эхлээд төр захиргааны байгууллагууд баригдаад явна гэсэн үг. Өмнөх судалгаанаас үзэхэд тус хотод нийт 500 мянган иргэн амьдрах боломжтой гэсэн төсөөлөл байгаа юм гэв. 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
202.21.107.4

Хархурамд усгүй хот гарах нь дээ. Орхон голоос татсан ус ийм том хотыг хангаж чадахгүй гэсэн судалгаа бий шүү. Нийслэл барих гээд байгаа бол хөвсгөл тийшээ ус гол сайтай газар барь. Сэтгэлийн хөөрөлөөр асуудалд хандахаа больцгоо.

Huz
1 жилийн өмнө
122.201.23.66

Barilga barih nereer mongo tonshihno dee

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.