Ардчилсан намын даргаар Д.Ганбат сонгогджээ

Ардчилсан нам технологийн дэвшлийг нэвтрүүлж зохион баййгуулсан цахим сонгуулиар Ардчилсан намын даргаар нийт санал өгсөн гишүүдийн олонхийн саналаар УИХ-ын гишүүн, АН-ын Үндэсний Бодлогын Хорооны дарга Д.Ганбат сонгогджээ.

Ардчилсан намын "Үндэсний Бодлогын Хороо"-ны намрын хаалтын хуралдаан 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хуралдаж, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Үндсэн дүрмийн дагуу “Ардчилсан намын даргын сунгаа”-г зарласан.
Уг шийдвэрийн дагуу Х.Алтанхуяг даргатай Ардчилсан намын Дотоод Сонгуулийн Хороон \ДоСХ \-ноос намын даргын сунгааг зарлан зохион байгуулсан байна. Намын даргын сунгаанд долоон гишүүн өрсөлдсөн юм.
Ардчилсан намын даргыг сонгох сунгаанд:
1. УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга, АН-ын ҮБХ-ны дарга Д.Ганбат
2. Ардчилсан намын Үндэсний Бодлогын Хорооны гишүүн Т.Энхсайхан
3. Ардчилсан намын ҮБХ-ны Ёс зүй сахилга хариуцлагын бодлогын хорооны дарга Д.Ганбаяр
4. Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэсувд
5. Баянгол дүүргийн Ардчилсан намын дарга, АЗХ-ны тэргүүн, БГД-ийн ИТХ-ны төлөөлөгч Н.Болдбаатар
6. Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын дарга, ЧД-ийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Сугарсүрэн
7. Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Л.Гүндалай нар өрсөлдсөн.

326876898 735450291187958 7515622767038756335 n

Ардчилсан намын гишүүд 2023 оны 01-р сарын 28-ны өдөр намын даргаа сонгох санал хураалтыг цахимаар явуулж өглөөний 08:00 цагт албан ёсоор нээж оройн 22:00 цагт хааж дүнгээ танилцуулжээ.

Ардчилсан нам технологийн дэвшлийг нэвтрүүлж зохион баййгуулсан

327562552 530268942273320 146571646060120168 n

Ардчилсан нам мэдээллийн технологи болон нууцлал аюулгүй байдлыг орчин үеийн шийдлүүдийг ашиглан Ардчилсан намын даргаа тодруулах дотоод цахим сонгуулийг зохион байгуулсан гэж байна.
Ардчилсан намын гишүүн танд гар утас байхад л хаанаас ч холбогдож цахим санал хураалтандаа оролцож намынхаа дотоод сонгуульд саналаа өгөх бүрэн боломжтой байжээ.
Намын Үндсэн дүрмийн дагуу нэр дэвшигчдээс хамгийн олон санал буюу оноо авсан нэр дэвшигчийг Ардчилсан намын Их хурлаас батламжилсан тогтоол гаргаж, Улсын Дээд шүүхэд бүртгүүлэх хүсэлтээ гаргах юм.

327308018 518624663738677 31546151002963423 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.