СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-01-27

УИХ-ын дарга Үндэсний аудитын газрын үйл ажиллагааг хангалтгүй гэж дүгнэв

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Үндэсний аудитын газарт ажиллалаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар Үндэсний аудитын газар нь хууль, тогтоомжуудын хэрэгжилтэд нэн ялангуяа төсөв, санхүүгийн чиглэлийн хуулийн хэрэгжилтэд хяналт тавин ажиллахад чухал үүрэг гүйцэтгэх ёстой. Түүнчлэн 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр парламентын хяналт шалгалтын үйл ажиллагааг шинэ шатанд гаргасан. Хяналт, шалгалтын тухай хуулийг хэрэгжүүлэхэд Үндэсний аудитын газар мөн чухал үүрэгтэй оролцох ёстой хэдий ч хангалтгүй ажиллаж байна гэлээ.

Төрийн өмчит компаниудад олон тооны зөрчил гарсаар байхад аудитын байгууллага тун хангалтгүй ажилласан. Тиймээс ирэх гэв.

Мөн Улсын Их Хурлын хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд бүх талаар Хяналт шалгалтын мэдээллийн санг бий болгох, хяналт шалгалтын ажлын хэсэг, хянан шалгах түр хороодтой хамтран ажиллах, туслалцаа үзүүлэх шаардлагатай гэдгийг онцолсон байна.

Түүнчлэн төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэхэд аудитын байгууллага хэрхэн ажиллах, дотоод зохион байгуулалтыг сайжруулж, цаашид хэрхэн ажиллах нарийвчилсан төлөвлөгөө гаргаж танилцуулах хугацаатай үүрэг өгсөн байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.