СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-01-27

Нийслэлийн тэргүүний тариаланчдыг танилцуулав

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

“Нийслэлийн тэргүүний тариаланч”-ийн шалгуур үзүүлэлтийг хангасан тариаланчдыг Нийслэлийн ИТХ-ын зөвлөлд танилцуулав.  

Тэргүүний тариаланчаар:

-Зоригтын Эрдэнэчулуун. Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны тариаланч. Тэрбээр жилд дунджаар 108 гаруй тонн хүнсний ногоо хураан авч, нийслэлийн хүн амын хэрэгцээг хангахад хувь нэмрээ оруулдаг. Мөн жил бүр ургалтын хугацаанд арван иргэнийг улирлын чанартай ажлын байраар хангахын зэрэгцээ ногоо тарьж ургуулах арга технологийг зааж сургадаг байна. 
-Төмөрийн Ламчин. Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны тариаланч. Хорооныхоо найман иргэнийг улирлын чанартай ажлын байраар хангаж ажилладаг бөгөөд хөрс боловсруулалт, хортон шавжтай тэмцэх, хог ургамал түүж устгах ажлуудыг хийж нийслэлийн иргэдийн хүн амын хүнсний хэрэгцээнд эх орны хөрсөнд тарьсан хүнсний бүтээгдэхүүнээр хангахад өөрийн хүч нэмрээ оруулсаар байна.
-Жамбалын Нацагням. Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны тариаланч. 2012 оноос хорооны 55 иргэнийг хамруулан ногоочдын бүлэг үүсгэн ажиллаж байгаа.  2015 онд хатаасан ногооны цех байгуулж, найман төрлийн хүнсний ногоо, эмчилгээний бууз, баншны үйлдвэрлэл эрхэлж эхэлжээ.
-“Хос мөнхжин” ХХК. Тус компани СХД-ийн нутаг дэвсгэрт хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэн чацаргана, үхрийн нүд, монос, үрэл, долоогоно, лооль, өргөст хэмх, чинжүү, цагаан лууван, цо байцаа, төмс, хүнсний ногоо, мод үржүүлэг, бут суулгац, улаан лооль, төрөл бүрийн навчит ногоо, сонгино тариалж нийслэл болон хөдөө орон нутгийн ард иргэдийг чанартай, экологийн цэвэр бүтээгдэхүүнээр ханган ажилладаг байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.