СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-01-27

Д.Ганбаяр: Урлаг хүүхдийн гоо зүйн мэдрэмжийг хөгжүүлж, зөв төлөвшилтэй болгодог

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Ховд аймгийн Жаргалант сумын гуравдугаар цэцэрлэгийн багш Д.Ганбаяр нь гарын доорх болон хаягдал материалаар хөгжмийн зэмсэг хийж, хүүхдүүдэд сонирхолтой байдлаар хичээлээ заадаг.

Хувинцар сав, савх, чулуу, бөглөө, шагай, диск гэх мэт гарын доорх материалаар энгийн хөгжмийн зэмсэг хийж, хүүхдийн сонсгол хөгжүүлэхдээ ашигладаг байна. Д.Ганбаяр багш 2003 онд СУИС-ийг бүжигчин мэргэжлээр төгсжээ. Ховд аймгийн хөгжимт драмын театрт мэргэжлээрээ арван жил ажиллаад өөрийн хүсэл сонирхлоор хүүхэд багачуудтай ажиллаж эхэлсэн нь энэ юм. Тэрээр урлагтай ойр өссөн хүүхэд гоо зүйн мэдрэмж, зөв төлөвшил харилцаатай болдог хэмээн онцолж байлаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.