СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ерөнхий сайд ОХУ-ын Элчин сайд И.К.Азизовд амжилт хүслээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Искандер Кубарович Азизовыг үүрэгт ажлаа дуусгавар болгон нутаг буцаж байгаатай холбогдуулан хүлээн авч уулзлаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын үеэр хоёр орны харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүргэхэд Элчин сайдын оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлэв.

Мөн Монгол Улсад түүний ажилласан есөн жил гаруйн хугацаанд Монгол, Оросын дээд, өндөр түвшний харилцан айлчлалууд хэрэгжиж, хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа нэмэгдэж, боловсрол, соёл, хүмүүнлэгийн харилцаа өргөжсөнийг онцлон тэмдэглээд цаашдын ажил үйлсэд нь амжилт хүслээ.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.