ЦХХХЯ БНСУ-ын "KT" корпорацитай хамтарч ажиллана

ЦХХХ-ны сайд Н.Учрал, БНСУ-ын "КТ" корпорацийн Дэд Ерөнхийлөгч Мүүн Сүн Гүк нар Цахим шилжилт, цахим засаглалын чиглэлээр хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. 

Санамж бичгийн хүрээнд

- Монгол Улсын цахим шилжилтийн стратегийг боловсруулахад Үндэсний Цахим шилжилтийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх

- “Дэлхийн стандартын Интернэт Дата Төв” төслийн хүрээнд хамтран ажиллах, Үндэсний дата төвийг өргөжүүлэх

- Хиймэл оюун ухааны технологиор дамжуулан Монгол Улсын төрийн үйлчилгээний үр ашгийг дээшлүүлэх

- Үндэсний дата төвийг өргөжүүлэх

- “Mindgolia.mn” үндэсний платформ дээрх Монголын программ хангамж хөгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийг дэлхийн зах зээлд нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм.

327590923 1500031970407164 8775232856402177151 n1

327268601 548239570587862 2538891659647705527 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.