СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-01-26

Зөвлөлдөх санал асуулгын нэг дэх шат эхэллээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, асуудлын эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх, үндэсний зөвшилцлийг хангах зорилготой “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын нэг дэх шат өнөөдрөөс (2023.01.26) орон даяар эхэлж байна.

Зөвлөлдөх санал асуулгын тухай хуульд заасны дагуу мэдээлэл цуглуулах, санал асуулгын үр дүнг гаргах, тайлагнах ажлыг Үндэсний статистикийн хороо, тус хорооны аймаг, нийслэл, дүүрэг дэх нэгжүүд хариуцан гүйцэтгэж байгаа ба нэгдүгээр шатны мэдээлэл цуглуулалт 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл зохион байгуулагдана.

Зөвлөлдөх санал асуулга хоёр шаттай бөгөөд санал асуулгын нэг дэх шатанд иргэдэд зөвлөлдөх санал асуулгын сэдвээр урьдчилсан мэдлэг, мэдээлэл өгөхгүйгээр санал асуулгын хуудсаар саналыг нь авна. Үүнд Монгол Улсын арван найман насанд хүрсэн иргэн оролцох эрхтэй бөгөөд улсын хэмжээнд 1570 иргэнийг нэгдүгээр шатны мэдээлэл цуглуулалтад хамруулах юм байна.

Нэгдүгээр шатны мэдээлэл цуглуулалтад хамгийн сүүлийн удаа буюу 2020 онд явагдсан Улсын Их Хурлын болон аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулиар гаргасан .

Хоёрдугаар шатны (2023.02.13-2023.02.14) мэдээлэл цуглуулалт нь Зөвлөлдөх санал асуулгын тухай хуульд заасны дагуу шийдвэр гаргах эрх бүхий этгээд санал авах ажлыг зөвлөлдөх уулзалт хэлбэрээр зохион байгуулна. Ингэхдээ нэгдүгээр шатанд оролцсон иргэдийн 50-иас доошгүй хувийг тохиолдлын зарчмаар сонгох юм. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.