Орхон аймгийн сэтгүүлчид сургалтад хамрагдаж байна
МСНЭ-ийн Орхон аймаг дахь салбар зөвлөлөөс санаачлан 50 сэтгүүлчийг сургалтад хамруулж байна.
Сургалтыг нээж МСНЭ-ийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар үг хэллээ. Тэрбээр МСНЭ нь гишүүддээ түшиглэн үйл ажиллагаа явуулна. Сургалтыг давтамжтай зохион байгуулна гэдгийг онцлов. Энэ удаагийн сургалтаар МСНЭ-ийн зорилт, цаашдын төлөвлөгөөг сэтгүүлчдэд танилцуулав. Сэтгүүлч нарт тулгарч буй хууль эрх зүйн орчин сэдвээр МСНЭ-ийн дэд Ерөнхийлөгч З.Боргилмаа, Мэдээллийн сайт эрхлэхэд анхаарах нь сэдвээр МСНЭ-ийн дэд Ерөнхийлөгч Ц.Мөнхбаатар, Сэтгүүлчийн харилцаа хандлага сэдвээр МСНЭ-ийн гүйцэтгэх захирал Б.Ууганбаяр хичээл оров.
Үдээс хойш Цахиур.мн сайтын эрхлэгч Ц.Анхзул, NTV телевизийн сэтгүүлч Б.Батцэцэг нар ажлын арга барил, туршлага, мэдээлэл олж авдаг арга зэргээ хуваалцах юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.