?LIVE: Л.Галбаатар: ХЭҮК-т жилд нийт 1000 орчим гомдол ирдгийн 0.5 хувийг мэдэх эрхтэй холбоотой зөрчил эзэлдэг

ЦХХЯ, АТГ, ХЭҮК, “Монголын Эмнест интернэшнл” зэрэг байгууллагаас зохион байгуулж байгаа "Иргэдийн мэдэх эрх хангагдаж байна уу" хэлэлцүүлгийн үеэр ХЭҮК-т ирсэн өргөдөл, гомдлын талаар ХЭҮК-ийн Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн мэргэжилтэн, хуульч Л.Галбаатартай ярилцлаа.

ХЭҮК-ийн Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн мэргэжилтэн, хуульч Л.Галбаатар: 

-Мэдэх эрх зөрчигдсөн гэх гомдол ХЭҮК-т жилд арав орчим ирдэг. Энэ нь жилд ирдэг 1000 орчим гомдлын 0,5 хувь буюу маш бага байгаа нь энэ талын хуулийн мэдлэг иргэдэд муу байгаатай юун түрүүн холбоотой. 

Хэдийгээр цөөн гомдол ирдэг боловч хамрах хүрээ нь өргөн байдаг. Тухайлбал, төрийн байгууллага "нууц" гэдгээр мэдээлэл өгөхгүй байна, эсвэл дутуу өгч байна гэдэг. Төрийн байгууллагууд Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу мэдээллийг тодорхой, үнэн зөв,  бүрэн дүүрэн өгөх ёстой.

2020, 2021 онуудад явагдсан сонгуулийн зарим мэдээлэл, жишээ нь, санхүүжилттэй холбоотой мэдээлэл дутуу байна гэсэн гомдол ирсэн. Үндэсний аудитын газар, СЕХ-нд шаардлага өгүүлсэн. Тэгэхээр "Мэдээллээ байршуулсан. Бусад нь нэр дэвшигчийн хувийн нууцтай холбоотой мэдээлэл байна" гэдэг. Гэтэл тэрийг нь судлаад үзэхээр, хувь хүний нууцтай холбоотой мэдээлэл байгаагүй. Энэ тохиолдолд мэдээллийг өгөхөөс зориуд татгалзаж байна гэж үзнэ гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.