Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль болон "Мэдээлэл авах эрх чөлөө ба Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн мониторингийн үнэлгээ"-ний талаар "Глоб интернэшнл" төвийн хуульч Б.Пүрэвсүрэнтэй ярилцаж байна.
Хуульч Б.Пүрэвсүрэн:
-Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулинд дөрвөн чиглэлээр мониторинг хийлээ. Ингэхдээ төрийн албан хаагчдын мэдлэг хэр байна, нээлттэй мэдээллийг хэчнээн хувьд ил болгов гэдэгт тулгуурлаж судаллаа. Нийт долоон аймаг, Улаанбаатар хотын хоёр дүүргийн 1413 иргэн, алба хаагч оролцсон. Судалгаагаар НМИТБХ-ийн мэдлэг хангалтгүй буюу 68 хувь нь энэ төрлийн мэдээллийг огт аваагүй байсан. Мөн мэдээлэл хариуцагч байгууллага, төрийн алба хаагчдын мэдлэг, ойлголтгүй байдал 66 хувь гэж гарсан.
Сонгож авсан 51 байгууллагын 38 нь нийт 44 төрлийг мэдээллийг нээлттэй болгох ёстой байсан. Энэхүү 44 мэдээллийг ил болгосон эсэхийг судлахад 58.8 хувь нь нээлттэй болгосон.
НМИТБтХ-иар зургаан чиглэлийн 68 төрлийн 600 гаруй мэдээлэл нээлттэй байх ёстой. Гэвч энэ хангалтгүй байна. Засгийн газар хууль баталсантай холбоотой өөрийн чиг үүргээ хэрэгжүүлээгүй. Мөн уг хуультай холбоотойгоор хэд хэдэн хуулийг батлах ёстой байсан ч өнөөдрийг хүртэл журмуудаа гүйцэд батлаагүй байна.
Иргэдийн мэдээлэл авах хүсэлтийн хариуг үндэслэсэн. Нээлттэй мэдээллээс гадна хязгаарлалттай мэдээг амаар, бичгээр хүсэхэд
Үүнээс харахад хоёр мэдээлэл тутмын нэгэнд хариу өгч байгаа нь ажиглагдсан.
Нээлттэй мэдээллийг хамгийн ил тод болгосон аймаг Орхон бол Баян-Өлгий аймаг хамгийн сүүлд орсон гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)