Он гарснаас хойш 175 өрхөд ипотекийн зээл олгожээ
Он гарснаас хойш ипотекийн зээлийн санхүүжилтийг тасралтгүй явуулах бодлогын хүрээнд нийт 175 зээлдэгчид 20 тэрбум төгрөгийн орон сууцны зээлийг олгоод байгааг Барилга, хот байгуулалтын сайдын ээлжит шуурхай хуралдаанаар мэдээллээ.
Цар тахлын хуулийн үйлчлэх хугацаа дууссанаар энэ оноос ипотекийн зээлтэй иргэд төлбөрөө төлж эхэлсэн билээ. Уг хуулиар хөтөлбөрийн зээлийн эргэн төлөлтийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр 2020 оны дөрөвдүгээр сараас 2022 оныг дуустал таван удаа хойшлуулж байв.
Дашрамд дурдахад, 2022 оны аравдугаар сарын 1-нээс эхлэн мөрдөгдөж буй журмын дагуу Улаанбаатар хотод зээлийн дээд хэмжээг 150 сая төгрөг, орон нутагт 100 сая төгрөг болгон нэмэгдүүлсэн билээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.