2023 он гарснаас хойш 68 мянган мал зүй бусаар хорогджээ

Оны эхний хорь хоногийн хугацаанд 68 мянган мал зүй бусаар хорогджээ. Аймаг, сумдын аюулгүйн нөөцийн өвсний 43.2 хувь, тэжээлийн 40.0 хувь зарцуулагдсан бөгөөд есөн аймгийн 15 сум цагаан зудын байдалтай байна. 

Аймаг, сумдын аюулгүйн нөөцийн өвсний 43.2 хувь, тэжээлийн 40.0 хувь зарцуулагджээ. Харин 14.2 мянган тн өвс, 6.0 мянган тн тэжээлийн үлдэгдэлтэй байна.

Он гарсаар 68521 толгой малын зүй бусын хорогдол гарсан нь өмнөх долоо хоногоос 26441 толгойгоор нэмэгджээ. Энэ нь оны эхний 71.1 сая малын 0.09 хувийг эзэлж байна. Хамгийн их малын зүй бус хорогдолтой аймгаар Увс, Архангай, Сүхбаатар, Баян-Өлгий, Завхан нэрлэгдэж байна.

Одоогийн байдлаар манай орны нийт нутгийн 70 гаруй хувь нь цастай, есөн аймгийн 15 сум цагаан зудын, 13 аймгийн 38 сум цагаан зудархуу байдалтай байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.