Хил дээр шинэ хүн мэндэллээ

Өмнөговь аймаг дахь Овоотын отряд хэмээн алдаршсан Хилийн цэргийн 0166 дугаар ангийн хилчний гэр бүлд, эх орныхоо хилийн хэсэгт шинэ хүн мэндэллээ.

Тодруулбал, ангийн жолооч, ахлах ахлагч Х.Батцэнгэлийн гэргий О.Гэрэлмаа 12 дугаар сарын 06-ны 05:00 цагт огцом өвдөлт өгч, ус нь гарсны улмаас ангиас Хүн эмнэлгийн баг түргэн тусламжийн автомашинтай сумын эмнэлэг рүү хөдөлсөн боловч 06.00 цагт автомашинд эх амаржиж 2.800 гр жинтэй охин эсэн мэнд төрлөө.

Эх, үр хоёрыг тус ангийн Эрүүл мэндийн төвийн их эмч ахмад Б.Гэрэлт-Од, бага эмч ахмад С.Нарангарав, сувилагч Б.Оюун-Эрдэнэ нар эх барин авсан байна.

317637885 2153433264828920 6522851560586238137 n

Хилчдийн хувьд сум орон нутаг, эрүүл мэндийн үйлчилгээнээс алслагдмал газар оронд үүрэг гүйцэтгэдэг. Овоотын отряд нь Өмнөговь аймгаас 300 км, Гурвантэс сумаас 45 км зайтай оршдог алслагдсан отрядын нэг юм.

318083944 2153433688162211 6824673128909858864 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.