Зам цэвэрлэгээний ажилчдад цалинтай чөлөө өгчээ

Хан-Уул дүүргийн тохижилт, үйлчилгээ хариуцсан "Тохижилт, үйлчилгээний төв" ОНӨААТҮГ-ын гүйцэтгэгч "Эко Эрин тохижилт" ХХК, цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан шуурхай шийдвэр гаргаж, нийт ажилчдадаа цалинтай чөлөө өгчээ.

Энэ талаар тус компани албан ёсны фэйсбүүк хуудсандаа "Өнөөдөр -41 хэм хүйтэн учир зам цэвэрлэгээний ажилчдадаа цалинтай чөлөө олголоо. Хогоо хогны саванд хийгээрэй. Баярлалаа" гэж бичжээ. 

Тус компани нь Нисэхийн аюулгүйн тойрог, Хан-Уул дүүргийн 13-р хороо буюу Өлзийт хорооллын тохижилт үйлчилгээг хариуцан ажилладаг юм байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.