Малд яваад сураггүй болсон 12 настай хүүг эсэн мэнд олжээ

Говь-Алтай аймагт малд яваад сураггүй болсон хүүг эсэн мэнд олжээ. 

Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Өлзийт багийн нутаг аймгийн төвөөс зүүн урагш 390 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 120 км-т орших Дугар хэмээх газраас нэгдүгээр сарын 20-ны 15:00-16:00 цагийн орчим бага насны хүүхэд явганаар малаа хариулж яваад сураггүй болжээ. 

Энэ тухай мэдээллийг нэгдүгээр сарын 21-ний 02:00 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус сумын мэргэжлийн ангийнхан очиж, орон нутгийн иргэд 12 настай хүүг эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. 

Нэгдүгээр сарын 21-ний өдрийн 12:50 цагт Эрдэнэ сумын Өлзийт багийн Хайрцагийн тал гэдэг газар буюу гэрээс баруун тийш 50 км-т газраас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн гэж тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.