Л.Оюун-Эрдэнэ: Шүүх дээр хэрэг “барьдаг”-ийн ард авлигал байгаа шүү

Авлига, албан тушаалын гэмт хэрэгт тооцох ялын бодлогыг чангатгасан Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт энэ сарын 20-ны өдөр “Төрийн мэдээлэл”-д хэвлэгдлээ. Хэвлэгдсэн даруйд хэрэгжиж эхэлж байгаа юм.

Тиймээс хууль хяналтынхан, хууль эрх зүйн салбарынхан “...Авлигын эсрэг эргэлт хийсэн өдөр” хэмээцгээж байхтай таарч байна. Нөгөөтэйгүүр Монгол Улс авлига, албан тушаалын гэмт хэрэгт хатуу хариуцлага тооцдог, чанга хуультай цөөн улсуудын нэг болж буй аж.

Хамгийн гол нь Эрүүгийн хуулийн энэ өөрчлөлтөөр “...Халдашгүй албан тушаалтныг бүрэн эрх нь дуусах хүртэл хөөн хэлэлцэх хугацааг зогсоож, дараа нь тоолж эхэлнэ”, “... Гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг хөөн хэлэлцэх хугацаанаас үл хамааран хураана”, “...Төсвийг 10 сая төгрөгнөөс дээш зориулалтын бусаар зарцуулсан бол гэмт хэрэгт тооцно”, “... Хахууль авах, өгөх гэмт хэргийг Нийтийн албан тушаалтан, Нийтийн албан тушаалтнаас бусад этгээд гэж тус тусад нь илүү тодорхой зүйлчилсэн”, “...Авлигын гэмт хэрэгт өршөөл үзүүлэхгүй” зэрэг нэлээд өөрчлөлт орсон. Мөн байна.

Гэвч . Ингээд удсан. Нууц биш болсон. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс байсгээд шүүхийн зүгт “үгэн чулуу” нүүлгэдэг. Сүүлд л гэхэд “...Засгийн газар хийх зүйлээ хийлээ. Одоо шүүхийг харцгаая” гэж байв. Ер нь бол Засгийн газар, шүүх хоёрын дундах зөрчил гүнзгийрсээр байгаа нь үйл явдлуудын үргэлжлэлээр харагдаж байгаа юм. 
Тэгвэл Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаан дээр бас л шүүхтэй холбоотой асуудлыг хөнджээ. . Ингээд дээрх хоёр чиглэлээр тодорхой хуулиудад өөрчлөлт оруулах чиглэлийг салбар хариуцсан сайдад нь өгчээ. Тэгэхээр шүүн таслах үйл ажиллагаа, шүүгч нартай холбоотой хуулийн өөрчлөлтийн “сураг” удахгүй гарч магадгүй гэсэн үг.

Түүнчлэн бүртгэл будилуулж, хүүхдийн мөнгөнөөс “суйлдаг” байсан нийгмийн хамгаалал, халамжийн алба хаагчдыг илрүүлэн шалгах тал дээр мөрдөх байгууллагаас ажлын хэсэг гарч ажиллахаар болжээ. 

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 23. ДАВАА ГАРАГ. № 16 (7001)

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.