Б.Энхбаяр: 100 саяар авсан Яармагийн газраа барьцаалж, 50 сая ам.доллар авчихдаг бяртай хүнийг хараагүй
Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнгөрсөн долоо хоногт болж өрнөсөн билээ.
Тус сонсголд Монгол улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Х.Баттулгын хамаарал бүхий гэгддэг "Нью Яармаг хаусинг прожект" ХХК-д холбогдох Хөгжлийн банкнаас олгосон 29 сая ам.долларын зээлийн зарцуулалтыг хэлэлцсэн. Сонсголд тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Ууганбаяр, өмгөөлөгч О.Баасанхүү нар оролцсон юм.
Тэгвэл тухайн зээлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өөрийн цахим хуудаснаа ийн нийтэлжээ. Тэрбээр "100 сая төгрөгөөр Яармагт газар худалдаж аваад, газрынхаа гэрчилгээг гаргуулснаас хойш хоёр хоногийн дараа уг газраа Хөгжлийн банканд барьцаалаад, 50 сая ам.доллар авчихдаг ийм бяртай хүнийг би бол амьдралдаа хараагүй" гэжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.