?С.Баярцогт: Зөрүүтэй асуудлаа нэгтгэчихвэл эвлэж, нэгдэхэд ойрхон гэдэгт итгэлтэй байна

Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо ээлжит бусаар хуралдаж, намын даргаа сонголоо.

АН-ын даргыг сонгох санал хураалтад 293 гишүүн оролцсноос нэр дэвшигч Л.Гантөмөр 152 хүний санал авсан бол С.Баярцогт 129, З.Нарантуяа 12 хүний санал авсан юм. 

Сангийн сайд асан С.Баярцогт: 

-Өнгөрсөн тавдугаар сараас хойш хоёр хуваагдсан намыг эвлүүлж өгөөч гэж надаас хүссэн. Ийнхүү 7-8 сарын дараа үр дүн гарч, нам маань нэгдэж, шинэ даргаа сонгосонд туйлын баяртай байна. Бидэнд хийх ажил их бий. Эв нэгдлийн хуралд оролцоогүй хэсэг бүлгээ татаж оролцуулах зэрэг ажил бидэнд бий. Ард түмнийхээ хүлээлтийг даасан, оновчтой үйл ажиллагаа явуулж, эх орныхоо хөгжил дэвшлийг шинэ шатанд гаргах бололцоо Ардчилсан намд байгаа.

ҮБХ-ны хуралд оролцож буй залуус Монголын хөгжлийн төлөө гэх чин хүсэлтэйг харсан байх.

С.Эрдэнэ даргатай хэд хэдэн удаа уулзаж, санал солилцсон. Мэдээж хэрэг тодорхой асуудлууд дээр зөрүүтэй ойлголт байгаа. Гэхдээ бид эвлэж нэгдэх гэдэг дээр нэгдсэн байр суурьтай байгаа. Зөрүүтэй асуудлаа нэгтгэчихвэл эвлэж, нэгдэхэд ойрхон гэдэгт итгэлтэй байна.

Улс төрийн намын тухай хууль, АН-ын дотоод журмыг авч үзвэл ҮБХ-ны шийд эцсийнх.

Л.Гантөмөр дарга парламентад гурван удаа сонгогдсон, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан туршлагатай улс төрчдийн нэг. ҮБХ болоод намын гишүүны хувьд намын даргынхаа үйл ажиллагааг дэмжиж хамт ажиллана.

Санал хураалт нээлттэй, шударга болсон. гэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.