Монгол, Хятадын хилийн авто замын боомтуудыг түр хаана

Монгол, Хятадын хилийн боомтуудыг нэгдүгээр сарын 22-24-ний өдрүүдэд түр хаана. 

Тодруулбал, Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт заасны дагуу Хятадын хаврын баяр буюу цагаан сарын өдрүүдэд 2023 оны нэгдүгээр сарын 22-24 өдөр Монгол, Хятадын хилийн боомтууд ажиллахгүй. Тухайлбал, Булган, Бургастай, Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Замын-Үүд, Бичигт, Баянхошуу, Хавирга зэрэг авто замын боомтууд дээрх өдрүүдэд ажиллахгүй.

ec1ac287c5b63d5647ccddce12cb4bbf

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.