?LIVE: Ардчилсан намын даргаар Лу.Гантөмөр сонгогдлоо
Ардчилсан намын ҮБХ ээлжит бус хуралдаан хуралдаж намын даргаа сонголоо. АН-ын даргыг сонгох санал хураалтад 293 гишүүн оролцсноос нэр дэвшигч Л.Гантөмөр 152 хүний санал авчээ.
АН-ын даргад УИХ-ын гишүүн С.Одонтуяа, УИХ-ын гишүүн асан С.Баярцогт, Лу.Гантөмөр, З.Нарантуяа нарын дөрвөн хүн нэр дэвшсэн бол өнөөдөр С.Одонтуяа нэрээ татсан юм. Тиймээс үлдсэн гурван нэр дэвшигч болох УИХ-ын гишүүн асан С.Баярцогт, Лу.Гантөмөр, З.Нарантуяа нар санал хураалт ад оролцжээ.
Тодруулж хэлбэл, АН-ын даргыг сонгох саналыг тоолоход АН-ын даргын сунгаанд УИХ-ын гишүүн асан Лу.Гантөмөр 152, С.Баярцогт 129, З.Нарантуяа 12 хүний санал авчээ. Тиймээс АН-ын шинэ даргаар Лу.Гантөмөр сонгогдлоо.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.